Skip to main content

Байгууллагын танилцуулга

Манай компани олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байгууллага болон мэргэжилтнүүдийг олон улсад баталгаажуулалт хийлгэхэд нь туслах зорилгоор 2017 онд байгуулагдсан Монгол компани юм. Бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад үндэслэн Олон улсын стандартын байгууллага (ISO)-с батлан гаргасан удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудын Сургалт болон Баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байна 

Манай сургалтын үйлчилгээ нь Олон Улсын Итгэмжлэлийн Байгууллагуудын Холбооны (IAF) гишүүн АНУ-ын IAS, Их Британийн UKAS, Австралийн Exemplar Global итгэмжлэлийн байгууллагуудын итгэмжлэлтэй, ISO 17024 стандартын дагуу хувь хүнийг сургаж баталгаажуулах олон улсын эрх бүхий гэрчилгээг санал болгодог. Сургалтанд хувь хүмүүс болон байгууллагын ажилтнууд хамрагдах боломжтой. Бид Канад улсад төвтэй PECB, Австрали улсад төвтэй JLB, Энэтхэг улсад төвтэй QACS байгууллагуудын олон улсын эрхтэй сургалтыг Монгол Улсдаа зохион байгуулж, тэдгээр байгууллагаас суралцагсдаа гэрчилгээжүүлдэг.   

Манай баталгаажуулалтын аудитын үйлчилгээ нь Олон Улсын Итгэмжлэлийн Байгууллагуудын Холбооны (IAF) гишүүн Австрали Шинэ Зеландын JAS-ANZ итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэлтэй гэрчилгээг аудит хийлгэж тэнцсэн байгууллагууддаа санал болгодог. Энэ үйлчилгээг өөрийн үйл ажиллагаанд менежментийн стандартыг нэвтрүүлсэн төр, төрийн бус болон хувийн ямар ч үйл ажиллагаатай, хэлбэр, хэмжээтэй байгууллага авч болно. Бид Австрали улсад төвтэй TQCSI байгууллагын Монгол дахь оффисоор ажилладаг ба монгол аудиторууд үйлчилгээг үзүүлж, Австрали улсаас гэрчилгээг бүртгэн олгодог.

Бид ISO Сургалтын үйлчилгээг үзүүлдэг MSCS компани, ISO аудитын үйлчилгээг үзүүлдэг TQCSI Mongolia компани гэсэн статустайгаар үйл ажиллагааг эрхэлж байна. Бид ISO9001 Чанар, ISO14001 Байгаль орчин, ISO45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал, ISO22000 Хүнсний аюулгүй байдал, ISO27001 Мэдээллийн аюулгүй байдал, ISO31000 Эрсдлийн удирдлага, ISO39001 Газрын тосны салбарын чанарын удирдлага, ISO50001 Эрчим хүчний удирдлагын тогтолцооны болон бусад бүх төрлийн менежментийн стандартын сургалт, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. 

Бид Баталгаажуулалт, Сургалт ба Үнэлгээний ажлуудад арвин туршлагатай, өндөр түвшний мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол ба Гадаад аудитор, сургагч багш нарын багтай, эрч хүчтэй, залуу хамт олон юм. 

Бид Баталгаажуулалт, Сургалт ба Үнэлгээний ажлуудад арвин туршлагатай, өндөр түвшний мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол ба Гадаад аудитор, сургагч багш нарын багтай, эрч хүчтэй, залуу хамт олон юм.

Биднийг сонгох шалтгаан

Олон улсад нэр хүндтэй гэрчилгээ санал болгодог 

Боломжийн үнэ, чанартай үйлчилгээгээр үйлчлүүлэгчдээ үнэ цэнэ нэмдэг 

Бид Чанарын удирдлагын тогтолцоог өөртөө хэрэгжүүлдэг 

Монгол байгууллагуудыг олон улсад бүртгэж, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой 

Монгол мэргэжилтнийг олон улсад бүртгэж, хүлээн зөвшөөрүүлэх алсын хараатай 

Бүх ажил цахим, дижитал баримтжуулалттайгаар зохион байгуулагддаг 

Алсын хараа

Менежментийн тогтолцооны ISO стандартуудын сургалт, баталгаажуулалтын үйлчилгээний чанар, хүртээмжээр Дотоодын зах зээлд тэргүүлж, Олон улсад ажиллана. 

Эрхэм зорилго

Сургалт,баталгаажуулалтын олон сонголттой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг хүргэж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгана.

Үнэт зүйлс

  • Хурд
  • Олон улсын сүлжээ
  • Хүчтэй залуу баг
  • Үнэ цэнэтэй үйлчилгээ

Харилцагчид