Skip to main content

Газрын тосны салбартаа тэргүүлэгч Монгол Улсыг хамарсан хамгийн өргөн сүлжээ бүхий газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийг түүчээлэн ажиллаж буй “Петровис Групп” нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирлагын тогтолцооны ISO 45001:2018, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартуудыг Нэгдмэл байдлаар хэрэгжүүлдэг билээ. Тус байгууллага энэ оны 9 дүгээр сард 2 дахь магадлан аудитдаа амжилттай хамрагдан, гэрчилгээгээ сунгалаа.

Цар тахлын нөхцөл байдлаас хамааран цахим болон биечилсэн аудитыг хослон ажилласан юм. Петровис Группийн хувьд бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмж ба хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгаль орчныг бохирдуулах эрсдэлийг бууруулах, ажилтан болон сонирхогч талуудынхаа аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад зориулсан үйл ажиллагаагаа жил бүр сайжруулж байгаагаас гадна хүнээс шалтгаалсан механик алдааг технологи, инженерингийн аргаар автоматчилж байгаагаараа давуу талтай. Онцгой байдал, галын аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, эргономик, байгаль орчны асуудал ба нөлөөлөл, бүтээгдэхүүний чанар ба хэрэглэгчдийн сэтгэл ханамж гэхчлэн мэргэжлийн үнэлгээ шаардсан асуудалд мэргэжлийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэж, хяналтын цэгүүдээ улам чанаржуулж байгаа нь жил бүр тогтолцооны үр нөлөөг дээшлүүлж байна.  Чанарыг эрхэмлэсэн, хүнд болон байгаль экологид ээлтэй үйл ажиллагаанд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, бүтээж байгаа тус хамт олонд ажлын амжилтыг хүсье!

Leave a Reply