Skip to main content

Бидний Чанарын бодлого

  • Монгол Улсын хуулийн шаардлага, Олон Улсын ISO17021, ISO17024 стандартын шаардлага болон Итгэмжлэлийн байгууллагуудын тусгайлсан шаардлагуудад нийцсэн үйл ажиллагаа явуулна. 
  • Хараат бус, мэргэжлийн, шударга бөгөөд хэрэглэгчид үнэ цэнэ бий болгохуйц
    чанартай аудитын болон сургалтын үйлчилгээ үзүүлэх үүрэг амлалт хүлээн ажиллана. 
  • Олон улсад итгэмжлэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй гэрчилгээг
    үйлчлүүлэгчиддээ санал болгохыг зорино. 
  • Үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ чанарт тогтмол мониторинг хийж, байнга сайжруулж ажиллах болно.

Аудиторын ёс зүйн код

1. Давуу тал, эрх мэдэл ашиглах буюу аливаа ашиг тус/ хандив / зээл/ талархлын болон нөлөөллийн бэлэг дурсгал хүлээн авахгүй

Манай бүх ажилтан үйл ажиллагааныхаа давуу талыг ашиглахыг хориглосон ёс зүйн код баримталж ажилладаг. Бид аливаа хувийн ашиг сонирхлоор ямарваа ажилд хандахгүй байх үүрэгтэй. Баталгаажуулалтын бүхий л үйлчилгээг итгэмжлэлийн стандартыг чанд мөрдөн гүйцэтгэх ба байгууллагын журмыг хатуу мөрдөж ажиллана.

2. Мэдээллийн нууцлал & Ашиг сонирхлын зөрчил

Бид  үйлчлүүлэгч хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг чандлан хамгаалдаг. Бид аудитын болон аудитын үеэр олж авсан аливаа мэдээллийг гурав дагч талд задруулахгүй байх үүрэг амлалт хүлээн ажилладаг. Энэ зорилгоор аудитын багийн гишүүд Нууцлалын гэрээ байгуулан ажилладаг 

3. Үнэнч, шударга байдал, хариуцлага, тайлагнал

Бид ажил үүргээ өндөр ёс зүйтэй мэргэжлийн байдлаар гүйцэтгэх үүрэг амлалт хүлээн ажилладаг тул аудитын үеэр үнэнчээр мэдээлэл цуглуулах, объектив үнэлгээ хийх, шударга тайлагнах зарчмыг баримталдаг. TQCSI-н давуу тал нь Тохирол, Үл тохирлоос гадна Зөрүүний тайланг тусад нь гаргадаг тул үнэнчээр илрүүлсэн үр дүнг тусгайлан нарийвчлан тайлагнадаг. Энэ нь үйлчлүүлэгч ажлаа сайжруулахад хувь нэмэр үзүүлдэг.  

4. Туслан гүйцэтгэгчид, гэрээт ажилтнууд

TQCSI нь гэрээт ажилтнууд ажиллуулах боломжтой ба энэ тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан, TQCSI-н бүх дүрэм журмын мөрдүүлэн ажиллуулдаг. Хагас цагийн болон гэрээгээр ажил гүйцэтгэх этгээд нь TQCSI-н үндсэн ажилтны нэгэн адил үүрэг хүлээж, байгууллагын дүрэм журам, олон улсын стандарт, МУ-ын хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ажиллана.