Skip to main content

 Best Color International (BCI) компани нь Хэвлэлийн салбарт анх удаа Чанар, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй олон улсын гэрчилгээг хүлээн авсан билээ. Тэд энэ жил Магадлан аудитдаа амжилттай оролцоод байна. 2 жилийн хугацаанд үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, бизнесийн стратегийн удирдлага, хүний нөөцийн менежмент ба ажилтнуудын зан хандлага, үйлдвэрлэл болон үйл ажиллагааныхаа процесс менежментийн сайжруулж ажилласны дүнд 2019 оноос оролцсон бүх тэндэртээ ялалт байгуулдаг, үндэсний шилдэг хэвлэлийн компаниудын нэг болж чадсан юм. Та бүхэндээ улам их амжилт хүсье!

ISO гэдэг зардал биш хөрөнгө оруулалт, цаг авсан ажил биш цагаа хэмнэж үр ашигтай ажиллах менежментийн аргачлал юм гэдгийг та бүхэн харуулж чадлаа. #BCI

Leave a Reply