Skip to main content
ISOEDU Вэбинарын маань №09 дахь дугаар 12 сарын 11-д өглөө 8:00 цагт зохион байгуулагдана.
Тус дугаарт Австралийн Сидней хотод ажиллаж, амьдарч буй Г.Марал-Од маань оролцоно. Зочин маань Gentec Australia Pty Ltd-ийн Executive PA / Compliance Leader буюу компанидаа ISO төслийн багийн ахлагчаар ажилладаг. Г.Марал-Од нь Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч улсуудын нэг болох Австралид Төслийн удирдлагаар Мастерын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн тэндээ ажиллаж байна. Дашрамд дурьдахад тэрбээр өмнө нь ОШМИ Консалтинг ХХК-ийн ISO менежерээр ажиллаж байсан салбартаа мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдийн нэг билээ.
Түүний энэ удаагийн вэбинар сэдэв нь “ЖИЖИГ ДУНД БАЙГУУЛЛАГУУДАД ЧАНАРЫН СОЁЛЫГ СУУЛГАХ НЬ” байх болно.
Та доорхи холбоосоор бүртгүүлнэ үү. Энэхүү арга хэмжээ нь төлбөргүй болно.
Энэхүү вэбинар нь ZOOM ашиглан явагдана.
Бүртгүүлсэн хүмүүст имэйлээр тус арга хэмжээ эхлэхээс өмнөх өдөр нэвтрэх заавар буюу холбоос, нууц үг очих болно.

Leave a Reply