Skip to main content

ISO 45001 ГЭР БҮЛ СТАНДАРТ

ISO45001 Бүлэг 1. Хамрах хvрээ

Энэхүү баримт бичигт хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны шаардлагыг тусгасан байдаг ба осол, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар эрүүл, аюулгүй ажлын байраар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор энэхүү стандартыг үйл ажиллагаандаа ашиглахыг зааварладаг.

Энэхүү баримт бичиг нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулах, аюулыг хянах, ХЭМАБ-н эрсдлийг бууруулах, ХЭМАБ-н боломж ба давуу талыг ашиглах, ХЭМАБ-н менежментийн системийг бий болгох, хэрэгжүүлэх, хадгалах, ХЭМАБ-н менежментийн системийн үйл ажиллагаатай холбоотой үл тохирлыг залруулахыг хүсч буй аливаа байгууллагад хэрэглэгдэж болно.

Энэхүү баримт бичиг нь байгууллагад өөрийн ХЭМАБ-н менежментийн системийн зорьсрн үр дүнд хүрэхэд тусалдаг. Байгууллагын ХЭМАБ-н бодлогын дагуух ХЭМАБ-н менежментийн төлөвлөгдсөн үр дүнгүүд: 
a.ХЭМАБ-н ажиллагааг тасралтгүй сайжруулах
b.Хууль эрх зүйн болон бусад шаардлагыг биелүүлэх
c.ХЭМАБ-н зорилтуудад хүрэх

Энэ баримт бичиг нь хэмжээ, төрөл, үйл ажиллагаанаас үл хамааран аливаа байгууллагад хамаарна. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаагаа явуулж буй нөхцөл байдал, ажилчдын болон бусад сонирхогч талуудын хүсэл, хүлээлт зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан байгууллагын хяналтад байгаа ХЭМАБ-н эрсдэлд хамаарна.

Энэхүү баримт бичигт ХЭМАБ-н шалгуур үзүүлэлтийг тусгаагүй бөгөөд ХЭМАБ-н менежментийн системийн дизайны талаар заагаагүй болно. Энэхүү баримт бичиг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоогоор дамжуулан ажиллагсдын эрүүл мэнд, сайн сайхан байдал гэх мэт эрүүл мэнд, аюулгүй байдлын бусад талыг нэгтгэх боломжийг олгодог.
Энэхүү баримт бичигт ажилчид болон бусад холбогдох сонирхогч талуудад учирч болох эрсдлээс давж/гадна/, бүтээгдэхүүний аюулгүй байдал, эд хөрөнгийн хохирол, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудлыг хөндөөгүй. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийг системтэйгээр сайжруулахын тулд энэхүү баримт бичгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн ашиглаж болно. Гэсэн хэдий ч түүний бүх шаардлагыг байгууллагын ХЭМАБ-н менежментийн системд тусгаагүй бөгөөд хасалтгүйгээр биелүүлээгүй тохиолдолд энэхүү баримт бичигтэй нийцэх тухай нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) удирдлагад тавигдах шаардлагыг тодорхойлсон. (4-10-р зүйл/заалт)
  • Шаардлага (4-10-р бүлэг) нь “хийх ёстой” (shall) гэсэн үйл үг ашиглан бичигдсэн байдаг.
  • Стандартыг ашиглах талаар зааварчилгаа өгдөг. (Annex A)
  • Байгууллагууд энэ стандартын дагуу гэрчилгээтэй авч болно. Үүнийг Баталгаажуулалтын аудитад орох, Баталгаажуулалт хийлгэх гэж нэрлэдэг.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартын хөгжлийн түүх

1953-1977 он

  • Ажилчдын эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж (1953)
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээний зөвлөмж (1959)
  • Цацрагийн эсрэг конвенц ба зөвлөмж (1960)
  • Машин механизмын харуул хамгаалалт, зөвлөмж (1963)
  • Хөдөлмөрийн ослын тэтгэмжийн тухай конвенц, эрүүл ахуйн (Арилжаа болон оффис) конвенц ба зөвлөмж (1964)
  • Бензолын конвенц ба зөвлөмж (1971)
  • Мэргэжлийн хорт хавдрын конвенци ба зөвлөмж (1974); болон
  • C-148 Ажлын орчин нөхцлийн (Агаар бохирдол, чимээ, доргилт) конвенц (1977)

1996 он

  • Британийн Стандарт (BS) 8800 нийтлэгдсэн. Энэ нь сайн менежментийн ерөнхий зарчимд суурилсан ба хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагыг байгууллагын бусад менежментийн хэрэгслүүдтэй нэгтгэх боломжийг олгох зорилготой.
  • Ажилчдыг хамгаалах хөтөлбөрийг (PL) Польшийн Хөдөлмөрийн үндэсний хяналтын газраас нийтэлсэн (PIP). Энэ бол Европын Холбооны шилдэг туршлагуудын цуглуулга бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бэрхшээлийг харуулсан болно.
  • UNE81900 цуврал стандартыг Стандартчилал, Гэрчилгээжүүлэх Испани холбооноос гаргасан. (AENOR) Эдгээр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд тавигдах шаардлагуудыг тавьдаг стандарт юм.
  • Амжилттай яваа ХЭМАБ-н менежмент нийтлэгдсэн ба одоо ч орчин үеийн бизнесийн хандлагыг тусгах, өөрчлөгдсөн бизнесийн орчныг таних, сайжруулах зорилгоор шинэчлэн боловсруулагдан явсаар байна.
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хөтөч нийтлэгдсэн.
  • Мэргэжлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ерөнхий дүрмийг нийтлэв. (OS&H MS)

1999-2001он

  • OHSAS18001-ийн анхны хэвлэл нийтлэгдсэн
  • Олон улсын түвшинд ILO буюу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны удирдамжийг (ILO-OSH 2001)-ийг танилцуулав. Энэ нь, гурван талт арга зvйд суурилсан учир улс орнууд үндэсний стандартаа боловсруулахад өргөн ашигласан.
  • AS 4801:2000 болон NZS 4801(Int): 1999 онд хамт шинэчлэгдэн, AS/NZS 4801:2001 болж нийтлэгдсэн.

2005 он

  • Америкийн үндэсний стандартын хүрээлэн (ANSI)Z10, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын Америкийн үндэсний стандартыг АНУ-д сайн дурын зөвшилцлийн дагуу нийтэлсэн.

2007 он

  • OHSAS 18001:2007, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- Шаардлагууд анхны хэвлэл болох OHSAS 18001:1999-г орлон нийтлэгдсэн.

2008 он

  • OHSAS 18002:2008, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- Хэрэгжүүлэх заавар анхны хэвлэл болох (OHSAS 18002:2000-г орлон нийтлэгдсэн.

2013 он

  • OHSAS 18001 стандартыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO45001 болгох санал гаргасан

2018 он

  • ISO45001:2018, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо Шаардлагууд хэрэглэх зааврын хамт нийтлэгдсэн.

Бусад Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартууд

  • ISO 7010: Энэхүү Аюулгүй байдлын тэмдгүүдийн стандарт осол аваар, нүүлгэн шилжүүлэх, галаас хамгаалах гэх мэт зорилгоор боловсруулсан болно. Хүмүүсийн аюулгүй байдалтай холбогдолтой байгаа зүйл бол энэ стандартыг ашиглаж болно
  • ISO 3873: Энэхүү стандарт нь дараах нохцолд хэрэглэгддэг малгайтай холбоотой техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог – туршилт хийх, шошгожуулах, шатамхай, цочрол огох, шингээлт зэрэг.
  • ISO2631-1: Энэ стандарт нь механик чичиргээ, цочролтой холбоотой өвөрмөц байдлыг нарийвчлан харуулсан болно. Энэ нь хүний ​​бие махбодид механик цочрол, чичиргээний өртөлтийг үнэлдэг.
  • ISO10882-1: Энэхүү стандартаар гагнуурын болон адил тостэй ажлын явагдаж байгаа ажлын хэсгээс агаарт байгаа бөөм ба хийнээс дээж авах шаардлагатай журмыг зааж өгсөн болно. Мөн гагнуурын болон адил тостэй ажлын үр дүнд үүссэн бөөм, хийн нөлөөллийг хэрхэн хэмжих аргачлалыг өгдөг.
  • ISO/TR 2801: Энэхүү стандартаар хамгаалалтын хувцасны талаархи зөвлөмжийг тусгасан болно. Энэ нь хувцасыг дулаан, дөлөөс хамгаалах, тэдгээрийг хэрхэн арчлах, ашиглах, зохих ёсоор нь хадгалах талаар зааварчилгаа өгдөг.

ISO45001-ийн давуу талууд

1. ХЭМАБ-тай холбоотой хүсээгүй тохиолдлыг бууруулах

  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ХЭМАБ-н аюул, эрсдэлийг тодорхойлох, тэдгээрийг арилгах, эсвэл болзошгүй сөрөг нөлөөллийг багасгахын тулд хяналт тавих;
  • ХЭМАБ-ын эрсдлийг удирдах, үйл ажиллагааны хяналтыг бий болгох;
  • ХЭМАБ-ын ажиллагааг үнэлж, сайжруулах арга хэмжээ авах.

2. Сайн засаглал

  • ХЭМАБ-ын асуудалд тодорхой ажилчдыг идэвхтэй оролцуулах;
  • ХЭМАБ-ын шаардлага, эрсдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх;
  • ХЭМАБ-ын үйл ажиллагааг сайжруулах боломжийг тодорхойлох;
  • ХЭМАБ-ын менежментийн системийн талаарх дээд удирдлагын хариуцлагыг өндөржүүлэх;

3. Зардлыг бууруулах

  • Байгууллагын хуулийн нийцлийг хангах чадварыг сайжруулах;
  • Үйл ажиллагааны тасалдал, доголдлын зардлыг бууруулах;
  • Ослын тоо, нийт зардлыг бууруулна.

4. Олон улс дахь нэр хvнд өсөх:

  • Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) нь ХЭМАБ-н менежментийн чиглэлээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн;
  • ILO (Олон улсын хөдөлмөрийн байгууллага) -ын гаргасан удирдамжийг дагаж мөрдөх;
  • Үндэсний болон бүс нутгийн хууль тогтоомжид нийцүүлж ажиллах;
  • Олон улсын конвенц / гэрээнд нийцэх.

5. Ажилчдын үнэнч байдал:

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагыг хэрэгжүүлэх талаар ажилтнуудыг чадавхижуулах;
  • Ажилчдын сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэх;
  • Ажилчдын итгэлийг бататгах/нэгтгэх;