Энэхүү баталгаажуулалтын дүрмийг Австрали, Шинэ Зеландын Хамтарсан Итгэмжлэлийн Тогтолцоо (JAS-ANZ), ANSI Үндэсний Итгэмжлэлийн Зөвлөл (ANAB), Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн Форум (IAF)-ын бодлого, журмын дагуу боловсруулсан болно. Тус дүрэм нь TQCS International Pty Ltd, түүний аудиторууд, техникийн мэргэжилтнүүд, ажилчид, өргөдөл гаргагчид, үйлчлүүлэгчид, гэрчилгээ авсан үйлчлүүлэгчид болон холбогдох талуудад хамаарна. TQCS International Pty Ltd-ийг гэхийг цаашид “TQCSI” гэнэ.
Баталгаажуулалтын үйл ажиллагааны журам
Хамрах хүрээ
TQCSI нь ISO 9001 (QMS), ISO 14001 (EMS), ISO 45001 (SMS), ISO 22000 (FSMS), FSSC 22000 (FSMS), HACCP, ISO 27001 (ISMS), ISO 55001 (AMS), ISO 13485 (QMS); AS 9100, AS 9110 & AS 9120 (AQMS); QHSE болон бусад салбарт тохирсон кодууд болон олон улсын болон бусад стандартуудад нийцэхийг эрэлхийлж буй үйлчлүүлэгчдийн удирдлагын тогтолцоонд бие даасан, гуравдагч талын аудит, баталгаажуулалтыг хийдэг.
Хууль зүйн байдал
TQCSI нь 1994 оны 8-р сарын 5-нд Total Quality Certification Services International (Group) Pty Ltd (ACN 065 953 924)-ийн нэг хэсэг болж Австрали улсад бүртгэгдсэн хувийн өмчийн компани юм. Тус компани нь Ази, Ойрхи Дорнод, Африк, Европ, Хойд Америк даяар үйл ажиллагаа явуулдаг бие даасан удирдлага бүхий баталгаажуулалтын байгууллага юм. TQCSI нь JAS-ANZ (www.jas-anz.org) болон ANAB (www.anab.org)-аар магадлан итгэмжлэгдсэн
Нууц хадгалах
TQCSI нь ажилтнууд, аудиторууд болон техникийн мэргэжилтнүүд баталгаажуулалтын үйл явцад оролцож буй үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоосны үр дүнд олж авсан аливаа мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Ажилтан, аудитор, техникийн мэргэжилтэн бүр үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах тухай Нууцлалын гэрээнд гарын үсэг зурж, батлан, дагаж мөрдөх шаардлагатай.
Бүтэц зохион байгуулалт
TQCSI-ийн зохион байгуулалтын схемийн хуулбарыг хүсэлтийн дагуу авах боломжтой бөгөөд TQCSI журмууд нь эрх мэдэл, үүрэг хариуцлага болон хоорондын харилцааг холбоог тодорхойлдог.
Үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдал
TQCSI нь удирдлагын тогтолцооны зөвлөх үйлчилгээтэй холбоотой бусад компаниас тусдаа үйл ажиллагаагаа явуулна. Гэрчилгээ батлах үйл явц болон аудиторын үнэлгээнд ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байхын тулд тусдаа журмыг тогтоон мөрддөг.
Ерөнхий нөхцөлүүд
ЕРӨНХИЙ НӨХЦЛҮҮД
Гэрчилгээг авах, хадгалж авч явах үндсэн нөхцөл шаардлагууд дараах байдалтай байх бөгөөд харилцагч бүр дагаж мөрдөх шаардлагатай. Үүнд: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Аудитын нөхцөл
|
|
Аудитын шалгуур
Аудитын шалгуур нь үйлчлүүлэгчийн баталгаажуулалтад хамаарах удирдлагын тогтолцооны стандарт(ууд) ба түүний тодорхойлсон үйл явц болон үйлчлүүлэгчийн боловсруулсан удирдлагын тогтолцооны баримт бичиг юм.
Аудитын зорилго
Бүх аудитын зорилго нь:
- удирдлагын тогтолцоо нь холбогдох стандарт(ууд) болон удирдлагын тогтолцооны баримт бичигт нийцэж байгаа эсэхийг тодорхойлох
- холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын болон гэрээний шаардлагыг хангаж байгаа эсэх удирдлагын тогтолцооны чадамжийг үнэлэх.
- удирдлагын тогтолцоо нь үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг үнэлэх
- удирдлагын тогтолцоог сайжруулах боломжийг тодорхойлох.
Баталгаажуулалтын тэмдэг
TQCSI баталгаажуулалтын тэмдэг нь зөвхөн харилцагчийн өргөдөлд дурдсан байршлуудад л ашиглаж болох ба бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний сав баглаа боодол, түүний дотор гаднах сав баглаа боодол дээр шууд наах эсвэл бүтээгдэхүүний баталгаажуулалтыг илтгэх байдлаар ашиглах ёсгүй. Энэ нь JAS-ANZ болон ANAB итгэмжлэлийн тэмдгүүдэд ч мөн адил хамаарна. |
Үйлчлүүлэгчид баталгаажсан удирдлагын системтэй гэдгээ илэрхийлэхийн тулд бүтээгдэхүүний сав баглаа боодол эсвэл дагалдах мэдээлэлд тусгагдсан мэдэгдлийг ашиглахаар сонгож болох боловч уг мэдэгдэл нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явц, үйлчилгээг баталгаажуулсан гэсэн үг биш юм. Хэрэв мэдэгдэл ашигласан бол энэ нь үйлчлүүлэгчийн нэр, удирдлагын тогтолцооны төрөл, холбогдох стандарт болон гэрчилгээ олгосон Баталгаажуулалтын байгууллагыг иш татсан байх ёстой. |
Бичиг хэрэг, албан бичгийн хуудас, сурталчилгааны материалд холбогдох TQCSI гэрчилгээний тэмдгийг ашиглахыг зөвлөж байна. Үүний нэгэн адил зөвхөн TQCSI гэрчилгээний тэмдэг дагалдах үед JAS-ANZ болон ANAB магадлан итгэмжлэлийн тэмдгийг TQCSI-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдэд баталгаажуулсны дараа үйлчлүүлэгчид ашиглаж болно. Эдгээр тэмдгүүдийн нэгээс илүүг ашиглах тохиолдолд тэмдгүүдийн аль нь ч нөгөөгөөсөө хэмжээний хувьд давуу эрхгүй байх ёстой. TQCSI гэрчилгээний тэмдгийг албан бичгийн хэвлэмэл хуудас, бичгийн хэрэгсэл, ном зохиол, сурталчилгааны материалд ашиглахдаа гэрчилгээ хамаарах бүртгэлийн дугаар, стандартыг хавсаргана. TQCSI баталгаажуулалтын тэмдэг болон JAS-ANZ/ANAB итгэмжлэлийн тэмдгийг бүсийн TQCSI оффисоор дамжуулан авах боломжтой. |
TQCSI, JAS-ANZ болон ANAB тэмдгийг одоо байгаа компанийн бичиг хэргийн хэрэгсэл эсвэл сонин сэтгүүлийн өнгөд нийцүүлэн нэг өнгөөр хуулбарлаж болох боловч TQCSI-аас заасан өнгөний хослолоор хуулбарлах боломжгүй. Тэмдэглэгээг мөн тод ялгах, гаргацтай хуулбарлах ёстой бөгөөд ямар нэгэн төөрөгдүүлсэн байдлаар ашиглах ёсгүй.
TQCSI-ийн үйлчлүүлэгчид IAF MLA Mark ашиглахыг зөвшөөрдөггүй. |
Үйлчилээний төлбөр
Үйлчлүүлэгч нь бүх төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор холбогдох нэхэмжлэх дээр хэвлэсэн төлбөрийн нөхцлийн дагуу төлөх ёстой. |
Аудитын товлосон өдрөөс өмнө хоёр долоо хоногийн дотор аудитын огноог цуцлах эсвэл өөрчлөхөд аудитын зардлын 50% –тай тэнцэх хэмжээний хураамж гарч болзошгүй. Аудитын товлосон өдрөөс өмнө хоёр хоногийн дотор аудит хийх хугацааг цуцлах эсвэл өөрчлөхөд аудитын зардлын 100 хувьтай тэнцэх хэмжээний хураамж гарч болзошгүй. TQCSI-аас тогтоосон хугацаанд аудит хийгдээгүй тохиолдолд гэрчилгээг түдгэлзүүлэх эсвэл цуцалж болно. |
Баталгаажуулалтыг түтгэлзүүлэх
TQCSI нь дараах тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг хязгаарлагдмал хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй.
|
TQCSI нь гэрчилгээг түдгэлзүүлэх, түдгэлзүүлэлтийн өмнөх хангах ёстой шаардлагын талаар үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдэнэ. Түдгэлзүүлэх хугацаа дууссаны дараа шаардлагыг хангасан эсэхийг шалгах шалгалтыг явуулна. Хэрэв тэд шаардлагыг хангагдсан бол үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдэж, түдгэлзүүлэлтийг цуцална. Харин хангаагүй тохиолдолд Бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрчилгээг цуцалж болно. Түдгэлзүүлэлтийг түдгэлзүүлэх эсвэл цуцлахад TQCSI-аас гарсан аливаа зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцах бөгөөд түдгэлзүүлэлтийг TQCSI нийтэлж болно.
|
Баталгаажуулалтыг цуцлах
TQCSI нь дараах тохиолдолд гэрчилгээг цуцлах, бүртгэлийн гэрчилгээг буцаан авах эрхтэй.
|
Гэрчилгээг цуцалсан тохиолдолд үйлчлүүлэгч бүх бичиг хэрэг, албан бичгийн хуудас, сурталчилгааны материалд TQCSI, JAS-ANZ, ANAB тэмдгийг ашиглахаа даруй зогсооно. Үүний нэгэн адил гэрчилгээ цуцалсан тухай мэдэгдэл авснаас хойш 30 хоногийн дотор TQCSI-д буцааж өгөх эсвэл устгана. |
Гэрчилгээг цуцлах үед үйлчлүүлэгчид мэдэгдэж, энэ дагуу заргалдах эрхтэй болохыг мэдэгдэнэ. Төлбөрийн нөхөн төлбөрийг олгохгүй бөгөөд гэрчилгээ цуцалсан тухай TQCSI нийтэлж болно. |
TQCSI нь дараах тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилгээг цуцална. |
Гомдол мэдүүлэх
Үйлчлүүлэгч болон бусад оролцогч талууд TQCSI-ийн аудитор, техникийн мэргэжилтэн, ажилчдын үйл ажиллагаа, баталгаажуулалтын үйл явц эсвэл бусад шалтгааны улмаас гомдол гаргах шалтгаантай бол гомдлыг бичгээр гаргаж, дараах хаягаар илгээнэ.
President TQCS International Pty Ltd PO Box 483 WOODVILLE SA 5011 AUSTRALIA Эсвэл president@tqcsi.com цахим хаягт шуудан илгээж болно. Ийм бүх гомдлыг бүртгэж, шалгаж, шаардлагатай бол арга хэмжээ авч, үр дүнгийн талаар үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдэнэ. |
Үйлчлүүлэгч гомдлын үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа эсвэл гомдлыг тохиролцсон хугацаанд шийдвэрлээгүй бол TQCSI-ийн Зөвлөх зөвлөлд хандаж гомдлоо өргөжүүлж болно. Гомдлыг бичгээр гаргаж, дараахь хаягаар илгээнэ.
Chairman TQCSI Advisory Board TQCS International Pty Ltd PO Box 483 WOODVILLE SA 5011 AUSTRLIA Эсвэл chairman@tqcsi.com цахим хаягт шуудан илгээж болно.
Түүнчлэн TQCSI-ийн Зөвлөх Зөвлөлийн шийдвэрт үйлчлүүлэгч сэтгэл ханамжгүй хэвээр байвал үйлчлүүлэгч гомдлоо JAS-ANZ эсвэл ANAB-д илгээж болно, дэлгэрэнгүй мэдээллийг www.jas-anz.com.au эсвэл www.anab.org цахим хуудаснаас авах боломжтой.
|
Давж заалдах
Гомдол (дээр дурдсан) эсвэл гэрчилгээжүүлэлтийн шийдвэрээс үүдэлтэй давж заалдах гомдлыг дараах хүмүүст бичгээр гаргаж болно.
Chairman TQCSI Advisory Board TQCS International Pty Ltd PO Box 483 WOODVILLE SA 5011 AUSTRLIA Эсвэл chairman@tqcsi.com цахим хаягт шуудан илгээж болно. Хэрэв гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой гомдол гаргасан бол холбогдох арга хэмжээний талаар мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор давж заалдаж болно. Давж заалдах гомдолд хэргийн бүх мэдэгдэж байгаа, холбогдох баримтуудыг хавсаргана. |
TQCSI-ийн зөвлөх зөвлөл буюу холбогдох салбар хороо хэргийг шалгаж, боломжтой бол асуудлыг шийдвэрлэх болно. Давж заалдах шатны хариуг гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Хэрэв гомдол гаргагч сэтгэл хангалуун бус байвал JAS-ANZ эсвэл ANAB-д (JAS-ANZ эсвэл ANAB-ийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийн хувьд) шууд давж заалдах гомдол гаргаж болно. JAS-ANZ эсвэл ANAB-ийн шийдвэр эцсийн бөгөөд үйлчлүүлэгч болон TQCSI-д заавал биелүүлэх болно. |
Давж заалдах гомдлыг хангаж, үйлчлүүлэгчийг гэрчилгээгээ сэргээсэн тохиолдолд авсан арга хэмжээтэй холбоотой зардал, хохирлыг нөхөн төлүүлэхээр TQCSI-д нэхэмжлэл гаргах боломжгүй. |
Баталгаажсан байгууллагуудын жагсаалт
TQCSI нь гэрчилгээ авсан бүх үйлчлүүлэгчдийн бүртгэлийг хөтөлж, TQCSI-ээр дамжуулан хадгалах болно. Баталгаажсан байгууллагуудын жагсаалт гэгдэх энэхүү бүртгэлийг TQCSI вэб сайтаар (www.tqcsi.com) олон нийтэд хүргэнэ. Түүнчлэн, TQCSI-д итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу TQCSI-д бүртгүүлсэн бүх үйлчлүүлэгчид автоматаар JAS-ANZ бүртгэл (www.jas-anz.org) эсвэл Агаарын сансрын ханган нийлүүлэгчийн мэдээллийн системийн (OASIS) (www.iaqg.org/ /oasis/login), Quality Trade вэб сайт (www.qualitytrade.com) болон IAF CertSearch (www.iafcertsearch.org) мэдээллийн санд автоматаар орно.