Skip to main content

TQCSI Баталгаажуулалтын онцлог

Монгол Улсад зах зээлийн өрсөлдөөн ширүүсч, компаниуд менежментийн системээр ялгарах, олон улсад гарахын тулд ISO стандартуудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд ISO удирдлагын тогтолцооны стандартуудыг байгууллагадаа нэвтрүүлэх хандлага эрс нэмэгдсэн ба жилд дунджаар 250 гаруй аж ахуйн нэгж байгууллага стандартын гэрчилгээ авдаг байна.

Тиймээс MSCS компани та бүхэнд дэлхийн олон оронд салбартай нэр хүнд бүхий олон улсын байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон юм. Ингэснээр бид харилцагчиддаа илүү уян хатан үнийн нөхцөл, ур чадвар бүхий гадаад, дотоод аудиторуудаас сонгон баталгаажуулалт хийлгэх боломжуудыг олгож байгаа юм.