ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК 2019-2020 онд үйл ажиллагаандаа ISO9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй EQAIMS байгууллагын баталгаажуулалтын аудитад тэнцэж олон улсын гэрчилгээгээ гардан авахад бэлэн боллоо. Үйл ажиллагааны менежментээ үргэлж сайжруулан төрийн байгууллагуудын түүчээ болж яваа хамт олонд баяр хүргэе.