Итгэмжлэлийн байгууллагуудISO/ IEC 17011
- ISO / IEC 17011 стандарт нь тохирлын үнэлгээ хийдэг баталгаажуулалтын байгууллагуудыг итгэмжилдэг этгээдэд тавигддаг шаардлагыг агуулдаг.
- Итгэмжлэлийн байгууллагууд бие биенээ хүлээн зөвшөөрөхийн тулд үнэлгээ хийх бол энэхүү стандартыг мөн баримтална.
Хувь хүнийг гэрчилгээжүүлэх схем
ISO/IEC 17024
- ISO / IEC 17024 нь хувь хүмүүсийг ISO стандартын аудитор ба хэрэгжүүлэгчээр бэлтгэж, гэрчилгээжүүлэх байгууллагуудад зориулсан стандарт юм.
- Мэргэжлийн гэрчилгээ олгодог олон байгууллага энэ стандартаар итгэмжлэгдсэн байдаг. Манай олон улсын хамтрагч Канадад төвтэй PECB болон Австралид төвтэй Exemplar Global (хуучнаар RABQSA) нар нь энэхүү стандартын дагуу итгэмжлэгдсэн байдаг.
Байгууллагыг гэрчилгээжүүлэх схем ISO/IEC 17021-1
- ISO / IEC 17021-1 нь удирдлагын тогтолцооны тохирлын үнэлгээ хийдэг гурав дагч талын байгууллагуудад тавигддаг шаардлагыг агуулдаг.
- Баталгаажуулалт гэдэг нь тухайн байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тусгайлсан шалгуурыг хангаж буйг нотлох гурав дагч талын бичгэн тунхаглал гаргах журам юм.