Skip to main content

Байгууллагын танилцуулга

Манай компани олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байгууллага болон мэргэжилтнүүдийг олон улсад баталгаажуулалт хийлгэхэд нь туслах зорилгоор 2017 онд байгуулагдсан Монгол компани юм. Бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад үндэслэн Олон улсын стандартын байгууллага (ISO)-с батлан гаргасан удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудын Сургалт болон Баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

Манай сургалтын үйлчилгээ нь Олон Улсын Итгэмжлэлийн Байгууллагуудын Холбооны (IAF) гишүүн АНУ-ын IAS, Их Британийн UKAS, Австралийн Exemplar Global итгэмжлэлийн байгууллагуудын итгэмжлэлтэй, ISO 17024 стандартын дагуу хувь хүнийг сургаж баталгаажуулах олон улсын эрх бүхий гэрчилгээг санал болгодог. Сургалтанд хувь хүмүүс болон байгууллагын ажилтнууд хамрагдах боломжтой. Бид Канад улсад төвтэй PECB, Австрали улсад төвтэй JLB, Энэтхэг улсад төвтэй QACS байгууллагуудын олон улсын эрхтэй сургалтыг Монгол Улсдаа зохион байгуулж, тэдгээр байгууллагаас суралцагсдаа гэрчилгээжүүлдэг.

Манай баталгаажуулалтын аудитын үйлчилгээ нь Олон Улсын Итгэмжлэлийн Байгууллагуудын Холбооны (IAF) гишүүн Австрали Шинэ Зеландын JAS-ANZ итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэлтэй гэрчилгээг аудит хийлгэж тэнцсэн байгууллагууддаа санал болгодог. Энэ үйлчилгээг өөрийн үйл ажиллагаанд менежментийн стандартыг нэвтрүүлсэн төр, төрийн бус болон хувийн ямар ч үйл ажиллагаатай, хэлбэр, хэмжээтэй байгууллага авч болно.

MSCS компани нь дараах ISO стандартын Ахлах аудитор болон Аудиторын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгох сургалт зохион байгуулдаг:

  • ISO 9001 Чанарын менежмент
  • ISO 14001 Байгаль орчны менежмент
  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдлын менежмент
  • ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежмент
  • ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежмент
  • ISO 31000 Эрсдлийн менежмент
  • ISO 39001 Газрын тосны салбарын чанарын менежмент
  • ISO 50001 Эрчим хүчний менежмент
  • ISO 21000 Боловсролын байгууллагын чанарын менежмент

болон бусад бүх төрлийн менежментийн стандартын сургалт, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Бид Баталгаажуулалт, Сургалт ба Үнэлгээний ажлуудад арвин туршлагатай, өндөр түвшний мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол ба Гадаад аудитор, сургагч багш нарын багтай, эрч хүчтэй, залуу хамт олон юм.

Биднийг сонгох шалтгаан

Олон улсад нэр хүндтэй гэрчилгээ санал болгодог

Бид Чанарын удирдлагын тогтолцоог өөртөө хэрэгжүүлдэг

Бүх ажил цахим, дижитал баримтжуулалттайгаар зохион байгуулагддаг

Боломжийн үнэ, чанартай үйлчилгээгээр үйлчлүүлэгчдээ үнэ цэнэ нэмдэг

Монгол мэргэжилтнийг олон улсад бүртгэж, хүлээн зөвшөөрүүлэх алсын хараатай

Монгол байгууллагуудыг олон улсад бүртгэж, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой

Алсын хараа

Менежментийн тогтолцооны ISO стандартуудын сургалт, баталгаажуулалтын үйлчилгээний чанар, хүртээмжээр Дотоодын зах зээлд тэргүүлж, Олон улсад ажиллана.

Үнэт зүйлс

  • Хурд
  • Олон улсын сүлжээ
  • Хүчтэй залуу баг
  • Үнэ цэнэтэй үйлчилгээ

Харилцагчид