Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК 2018-2019 онд үйл ажиллагаандаа ISO9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй MS Certification байгууллагаас олон улсын гэрчилгээгээ гардан авлаа. Хэрэглэгчдэд хүргэж буй дулааны эрчим хүчний чанарын хяналт, хэмжих ажиглах хэрэгслүүдийн баталгаажилт, үйл ажиллагааны менежментийг тогтмол сайжруулж ажилласан танай хамт олонд баяр хүргэе!