2020 оны 6 сарын 9-12-ны өдрүүдэд Чанар (ISO9001), Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал (ISO45001), Байгаль орчны (ISO14001) нэгдмэл удирдлагын тогтолцооны дотоод аудиторын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Аудит хийх удирдамж ISO19011:2018 ба Нэгдмэл удирдлагын тогтолцооны заавар PAS99 стандартад суурилсан агуулгаар зохион байгуулагдсан тус сургалтанд Петровис групп, Мобиком корпораци, Эм Си Эс Проперти, Номин Констракшн Дэвэлопмэнт Группийн менежментийн дотоод аудиторууд хамрагдлаа.
Та бүхэндээ амжилт хүсье!