Удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийн тулд ISO9001, ISO14001, ISO45001, ISO/IEC 27001, ISO22000 гэх зэрэг “Шаардлага стандарт”-ыг судлахаас гадна “Хэрэгжүүлэх удирдамж” төрлийн дэд стандартуудыг судлах, хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Эдгээр бүх мэдээллийг нэгтгэн мэдээлэл өгөх үйл ажиллагааг Ахлах хэрэгжүүлэгчийн сургалтаар хэрэгжүүлдэг.
ISO стандартыг хэрэгжүүлэх багийн ахлагчид дараах мэдээллийг Ахлах хэрэгжүүлэгчийн сургалтаас авна:
- ISO төслийн удирдлага, зохион байгуулалт, эрх үүргийн хуваарилалт;
- Төслийн гол үе шатууд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлалууд;
- Олон улсын сайн туршлага бүхий арга зүйнүүд.
Шаардлага стандарт бүр ардаа 10-20 заавар стандарттай байдаг. Эдгээр заавар, сайн туршлагуудыг системтэйгээр, өөрийн сонгосон стандартын шаардлага тус бүртэй сайтар уялдуулан хэрэгжүүлснээр байгууллагын процессыг эрсдэл суурилсан аргачлалаар удирдаж, байгууллагынхаа менежментийг байнга сайжруулах боломж бүрддэг. Тэгвэл, та энэхүү Хэрэгжүүлэлтийн сургалтанд хамрагдсанаар ISO Төслийг санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлээ үнэлэх, сайжруулах үе шатуудыг системтэй арга зүйгээр удирдаж сурна.