Удирдлагын тогтолцооны ISO стандартын хэрэгжилтэнд хэрхэн аудит хийх арга зүйг ISO19011 стандарт, гурав дагч талын аудит хийх шаардлагыг ISO 17021 стандартад заадаг. Энэ шаардлагад нийцүүлэн үр дүнтэй 2 дагч болон 3 дагч талын аудит хийснээр байгууллага менежментийн системдээ бодит үнэлгээ өгч, байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах боломжтой болдог. Та энэхүү ахлах аудиторын сургалтанд хамрагдсанаар аудитын хөтөлбөрийг үр дүнтэй удирдах мэдлэг олж авах болно.
ISO Ахлах аудиторын сургалтын тухай
ISO аудитын багийн ахлагч нар дараах мэдээллийг Ахлах аудиторын сургалтаас авна:
- Аудитын хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт;
- Аудитын төрөл, үе шат, түүвэрлэлт болон нотлох баримтын чанар;
- Аудитын холбогдолтой харилцаа, мэдээллийн урсгал;
- Олон улсын сайн туршлага бүхий арга зүйнүүд.
Хэнд хэрэгтэй вэ?
Дараах зорилтот бүлэгт энэхүү сургалт үр өгөөжтэй:
- Групп компанийн салбар нэгжүүд, охин компаниудад менежментийн аудит хийдэг аудитор
- Ханган нийлүүлэлтийн сүлжээнд үнэлгээ хийдэг мэргэжилтнүүд буюу туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, гэрээлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн аудит хийдэг аудитор
- ISO баталгаажуулалтын байгууллагад аудитораар ажиллах сонирхолтой мэргэжилтэн
- Дотоод аудитын баг ахлах мэргэжилтэн
- Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагад ажиллахыг хүсч буй аудитор
Сургалтын төгсгөлд олж авах мэдлэг:
- ISO19011 стандартын дагуу удирдлагын тогтолцооны аудит хийх удирдамж
- Аудиторуудын багийг бүрдүүлэх, удирдах арга зүй
- Өөрийн сонгосон хөтөлбөрөөс хамааран ISO9001, ISO14001, ISO45001, ISO/IEC 27001, ISO22000 стандартын хэрэгжилтэнд аудит хийх удирдамж, түүнийг хэрхэн ашиглах талаарх мэдээлэл
- Аудитын үйл ажиллагааг санаачлах, бэлтгэл хангах, газар дээр аудит явуулах арга зүй
- Аудитын тайлан бэлтгэх, түгээх арга зүй
- Аудитын мөрөөр авах арга хэмжээ, аудитыг хаах арга зүй
- Баталгаажуулалтын тогтолцоо, хөндлөнгийн аудитораар ажиллах тухай
Тойм хөтөлбөр
- Танилцуулга
- Удирдлагын тогтолцооны аудитын зарчим
- Аудиторт тавих шаардлага, ур чадвар, мэдлэг, харилцаа
- Стандартын шаардлагууд
- Аудитын төрлүүд
- Аудитыг төлөвлөж, бэлтгэл хангах нь
- Аудитыг хийх нь:
- Эхний жилийн аудит: 1-р шатны аудит, 2-р шатны аудит
- Магадлан аудит, Дахин баталгаажуулалт, Тусгай аудит
- Аудитын тайлан, Үл тохирлын тайлан бэлтгэх нь
- Аудитын мөрөөр авах арга хэмжээ
Сургалтын арга, хэлбэр, багшлах бүрэлдэхүүн:
- Сургалтыг олон улсын аудитор, тухайн стандартын чиглэлээр мэргэжил буюу мэргэшилтэй монгол болон гадаад багш нар зохион байгуулна.
- Сургалтыг интерактив аргачлалаар суралцагчидтай харилцан ярилцаж, тодорхой чухал шаардлагын хэсэгт багийн ажил зохион байгуулж, үр өгөөжтэй зохион байгуулна.
Олон улсын гэрчилгээ:
Ахлах аудиторын сургалтанд суралцаж, мэдлэг, ур чадвар эзэмшсэн хүн нь байгууллагад илүү үнэ цэнэ бий болгож, аудиторуудын багийг удирдан, зорьсон үр дүнд амжилттай хүрэхэд тусалдаг. Ахлах аудиторын хөтөлбөрт суралцаж хамрагдсан мэргэжилтнүүд өөрийн өмнөх ажлын туршлага, ISO чиглэлд мэргэшсэн байдал, олон улсын шалгалтанд тэнцсэн эсэхээс хамааран Аудитор, эсвэл Ахлах Аудиторын гэрчилгээ гардан авдаг.
- Олон улсын гэрчилгээтэй сургалтын явцын үнэлгээнд амжилттай тэнцэж, ирц болон идэвхи, даалгавар биелэлтийн шаардлага хангасан боловч шалгалт өгөөгүй, эсвэл тэнцээгүй сурагчдад Сургалтанд хамрагдсан тухай гэрчилгээ олгоно.
- Олон улсын шалгалт авах ба шалгалтанд тэнцсэн суралцагчдад Ахлах хэрэгжүүлэгчийн сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэн тухай гэрчилгээ олгоно.
- Ахлах аудиторын сургалтанд сурсан хүн шалгалтанд тэнцсэний дараа Олон улсын байгууллагад тусдаа өргөдөл гаргаж, зэрэг горилно. Үүний тулд, өөрийн мэргэжлийн диплом ба мэргэшлийг нотлох гэрчилгээнүүд, ажил мэргэжлийн туршлагыг харуулах CV ба ISO төслийн туршлагыг харуулсан бүртгэл, тодорхойлолт өгөх 2 хүний холбоо барих мэдээлэл зэргийг өгнө. Олон улсын байгууллага нь таны 300 цагийн туршлага, 1 жилийн туршлагын шаардлага хангасан эсэхийг 2 хүнээс авах тодорхойлолтоор баримтжуулсаны дараа гэрчилгээ олгоно. Хэрэв 300 цаг хүрэхгүй, 100 цагийн туршлагатай бол Ахлах аудиторын бус, Аудиторын гэрчилгээ олгоно. 100 цагийн туршлага хүрэхгүй бол Туршилтын аудитор буюу Probationary auditor гэрчилгээ олгоно.
Хэрхэн хамрагдах вэ?
- Жилийн сургалтын хуваарийг ‘ISO Сургалт’ – > ‘Танилцуулга’ цэснээс үзнэ үү.
- Сургалтын хөтөлбөртэй танилцахыг хүсвэл доорх хэсгээс сонгон харна уу.
- Сургалтын төлбөрийг манай байгууллагын вэб сайт болон Facebook, LinkedIn хуудсуудад зарлагдах Шинэ элсэлтийн талаарх зараас авах боломжтой.
Хэрэв та энэхүү сургалтыг өөрийн байгууллагад авах хүсэлтэй бол доорхи утсаар холбогдох буюу-мэйл илгээнэ үү.
- Утас: 77173838
- Цахим шуудан: training@mscs.mn
- Цахим хуудас: www.mscs.mn