Skip to main content

Танай байгууллага  БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ хийж эхэлсэн үү?

Энэ бол байгууллагыг системтэй удирдах гол арга хэрэгсэл юм. Ялангуяа ISO олон улсын стандарт хэрэгжүүлж буй эсвэл хэрэгжүүлхээр төлөвлөж буй байгууллагуудад  Стратеги болон Үйл ажиллагааг уялдуулахгүйгээр үр дүн гаргахад бэрх байдаг.

Тэгвэл энэ удаагийн ISOEDU Вэбинараа бид ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР-т зориулан “БИЗНЕС ТӨЛӨВЛӨЛТ ба ISO СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙГ УЯЛДУУЛАХ НЬ” сэдвээр хийхээр боллоо.

Та тус вэбинарт оролцсоноор дараах зүйлсийг мэдэх болно:
📌 Бизнес төлөвлөлттэй холбоотой стандартын шаардлагууд;
📌 Бизнес төлөвлөлтийг хийх ТЭНЦВЭРТ ТӨЛӨВЛӨЛТ-ийн арга;
📌 ISO болон Бизнес төлөвлөлтөө уялдуулан хэрэгжүүлж буй BCI (Best Color International) компанийн бодит туршлага;
📌 Бизнес төлөвлөлт болон ISO хэрэгжүүлэлтэд зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй бол EBRD буюу Европийн Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас хэрхэн санхүүгийн буцалтгүй тусламж авах боломжтой вэ? зэрэг практик ач холбогдолтой мэдээлэл авах болно.

📅 Огноо: 2021.10.14 (Дэлхийн стандартын өдөр)
⏰ Үргэлжилэх цаг: 08:00-09:30
👉 Бүртгүүлэх:
https://forms.gle/B6HxgBdrEJyy76K69
💸 Төлбөр: Төлбөргүй

🔖 БАЙГУУЛЛАГЫН БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА: https://bit.ly/3b452Ym
Жич: Дэлхийн стандартын өдөрт зориулан үйлчилгээндээ 20%off хямдрал зарлаж байна – Зөвхөн 10 дугаар сард гэрээ хийсэн харилцагч нарт хамаарна 😍😍😍

Энэхүү вэбинар нь ZOOM ашиглан явагдана.
Бүртгүүлсэн хүмүүст имэйлээр тус арга хэмжээ эхлэхээс өмнөх өдөр нэвтрэх заавар буюу холбоос, нууц үг очих болно.

ISOEDU Вэбинарын тухай товчхон:
MSCS баталгаажуулалтын аудитын компани (http://mscs.mn) нь ISO.EDU.MN онлайн сургалтын платформтой хамтран ISOEDU вэбинарыг 14 хоног тутам олон нийтэд үнэ төлбөргүй явуулж эхлээд байна.
ISOEDU вэбинар нь бизнесийн, төрийн, төрийн бус зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад менежментийн системийн ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000, ISO27001 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, туршлагыг дамжуулах зорилготой юм.
Баярлалаа

Leave a Reply