Skip to main content

Дорнод Аймаг Дахь Политехник Коллеж нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа 2016 оноос хойш OHSAS18001:2007 стандартын дагуу нэвтрүүлэн, 2019 оноос шинээр гарсан ISO45001:2018 стандартын дагуу хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жил Магадлан-2 аудитдаа онлайнаар хамрагдаж, JAS-ANZ итгэмжлэлтэй MS Certification Services Pvt.Ltd-байгууллагаар гэрчилгээгээ амжилттай сунгуулаад байна.

Цар тахлын нөхцөл байдал Дорнод аймагт амаргүй байгаа ч, өөрийн ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахаас гадна сургуулийн дотуур байраа аймгийн тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглуулж, сургууль цэцэрлэг болон аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зөвлөгөө өгч, сайн туршлагаа түгээж байгаа та бүхэнд талархаад баршгүй. Түүнчлэн, коллежийн сургалтын функциудыг цахим сургалтын системд шилжүүлж, ХАБЭА-н орон тооны бус зөвлөлөө тогтмол ажиллуулж, ажилчид сурагчдын оролцоотойгоор ХЭМАБ-н удирдлагын тогтолцоогоо улам сайжруулсаар байна.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье!

Leave a Reply