Skip to main content

Петровис Групп нь Нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу хэмээгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг салбартаа анх удаа НЭГДМЭЛ БАЙДЛААР нэвтрүүлж, 3 удаагийн нийт 30 хүн өдрийн хөндлөнгийн аудитад амжилттай тэнцэж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа. Гэрчилгээг Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй, Энэтхэг ба Италид төв оффистой MS Certification компани олгов.

Тус байгууллага нь Стратегийн, Процессын болон Орчны эрсдлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлд суурилсан процессын сайжруулалт, менежментийн сайжруулалтыг үр дүнтэй хийж чадсан цөөхөн байгууллагуудын нэг юм. Гурван стандартыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх нь цаг хугацаа хэмнэдэг, байгууллагад олон өөр төрлийн эсвэл давхацсан баримт бичиг үүсгэхгүйгээр үйл ажиллагааг стандартчилж чаддагаараа давуу талтай юм. Нэгдмэл удирдлагын тогтолцооны PAS:99 стандартыг баримтлан ажилласан юм. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд ОШМИ Групп бүтэн хамрах хүрээний зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажилласан байна.

Leave a Reply