Skip to main content

Газрын тосны салбарын тэргүүлэгч “Петровис” групп нь Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирлагын тогтолцооны ISO 45001:2018 стандартуудыг Нэгдмэл байдлаар хэрэгжүүлдэг билээ. Энэ жил 1 дэх магадлан аудитдаа амжилттай хамрагдан, өмнө хүрсэн үр дүнгээ улам сайжруулсан гүйцэтгэлтэйгээр гэрчилгээгээ сунгалаа. Чанарыг эрхэмлэсэн, хүнд болон байгаль экологид ээлтэй үйл ажиллагаанд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, бүтээж байгаа тус хамт олонд ажлын амжилт хүсье!

Leave a Reply