Skip to main content
Эрдэнэтмах Маркет компани 2023 онд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын Давтан баталгаажуулалтаа хийлгэхийн хамт Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000:2018 стандартын Анхны жилийн аудитад амжилттай хамрагдаж, баталгаажуулагдахаар боллоо!
Тус компани 2018 онд ISO 22000 стандартын аудитад хамрагдаад, шаардлага хангаагүй байсан тул гэрчилгээ авч чадаагүй юм. Ийнхүү 6 жилийн хугацаанд уйгагүй суралцаж, хөрөнгө оруулж, бэлтгэл хангаж чадсан тул олон улсын стандартын баталгаажуулалт хийлгэж байна. Үнэнч шударгаар, нөр их хөдөлмөрийн үр шимээр зорьсондоо хүрсэн танай хамт олонд улам өндөр амжилтыг хүсье!

Leave a Reply